Японы эзэн хаан Акихито түүхэндээ анх удаа хаан ширээнээсээ татгалзжээ

19Японы эзэн хаан Акихито өнөөдөр хаан ширээнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлснийг үндэсний телевизээр дамжуулах гэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Өмнө нь түүний эцэг болох эзэн хаан Хирохито 1945 оны наймдугаар сарын 15-нд радиогоор Японыг Дэлхийн Хоёрдугаар дайнд ялагдсаныг зарлаж байсан бол жаран жилийн дараа түүний хүү Акихито 2011 оны гуравдугаар сарын 16-нд Фукушимагийн цунами, газар хөдлөлтийн талаар телевизээр мэдэгдэл хийж байжээ.

82 настай эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах тухай видео бичлэгийг урьдчилан хийж өнөөдөр орон нутгийн цагаар өнөөдөр 15:00 цагт телевизээр цацахаар болсныг хааны ордны хэвлэлийн агентлаг “IHA” мэдээлсэн байна.

20Энэ нь Японы түүхэнд гарч буй анхны хаан ширээнээсээ татгалзсан тохиолдол аж. Үүний гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд эзэн хааны биеийн байдал тааруу байгаа аж. Түүний зүрх өвчилсөн төдийгүй хорт хавдар туссаны улмаас хагалгаанд орж, эмчилгээ ихээр хийлгэж байгаатай холбоотойгоор ийнхүү өөрийн үүргээ гүйцэтгэж чадахаа больжээ. Хааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар хаан, хатан нар жилд 250 олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, 75 гадаад албан ёсны айлчлалд оролцох шаардлагатай байдаг аж. Харин одоогийн байдлаар 100 орчимд оролцох боломжгүй болсон байна.

Японы дайны дараах хуулиар амьд ахуй цагтаа хаан ширээнээсээ буухыг зөвшөөрдөггүй байсанбөгөөд Абэгийн засгийн газар дээрх асуудалтай холбоотой эзэн хааны хуульд өөрчлөлт оруулах ёстой болоод байгаа гэнэ.
Акихито нь Япон улсын 125 дахь эзэн хаан бөгөөд хааны удам 14 зууны турш тасалдалгүй үргэлжилсэнбайна. Харин өдгөө эзэн хааны 56 настай ханхүү Нарухито нь хаан ширээг залгамжлах юм байна. Японы хаант засаглал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хаанчлал юм.


URL:

Сэтгэгдэл бичих