АРВАЙХЭЭР- БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН ГҮҮР ЭВДЭРЧЭЭ
Өнгөрсөн өдрүүдэд их хэмжээний устай үргэлжилсэн бороо орсны улмаас Баянхонгор орчимд алсын үер буужээ. Үерийн улмаас Арвайхээр – Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай авто замын 118 дахь км-т /Шаргын бригадын ар/ төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрчээ.
Гүүрний эвдэрлээс шалтгаалан зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул тэмдэг тэмдэглэгээ хийж түр зам гаргасан байна. Иймд тус чиглэлийг зорих жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
URL: