Синайн хойг дахь “Исламын улс”-ын толгойлогчийг хөнөөв
Египетийн Синайн хойгт хяналтаа тогтоогоод байсан хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Ансар Бейт аль Макдис гэгчийг тусгай ажиллагааны үеэр устгасан байна. Египетийн Батлан хамгаалах яамнаас энэ талаар мэдээлэв. Ансар Бейт өмнө нь “Талибан” бүлэглэлийн гишүүн байжээ. Тэрээр өнгөрсөн 2014 онд бүлэглэлээсээ урважээ.
Египетийн тусгай хүчин Эль Ариш хот дахь хэт даврагчдын хэд хэдэн байршилд агаараас цохилт өгсөн юм. Цэргийн ажиллагааны үеэр 45 хэт даврагч амиа алдсан байна.
Синайн хойгт исламын улсаас гадна 10 гаруй зэвсэгт бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироосоор байгаа билээ.
Тэгвэл дээрх ажиллагааны дараа “Исламын улс” бүлэглэл Египетийн хоёр цэргийг цаазалжээ. Тэд бичлэг хийж цацсан байна. Цаазын ял гүйцэтгэсэн этгээд “Биднийг тайван орхи. Биднийг тайван орхихгүй бол энгийн иргэд амиа алдсаар байх болно” гэжээ. Египетийн Тагнуулын байгууллага хэт даврагчдад барьцаалагдаж, амиа алдсан иргэдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. “Исламын улс” бүлэглэл 2014 оны долдугаар сараас Синайн хойгт хяналтаа тогтоохоор санаархаж эхэлсэн юм.
О.САША
URL: