Хулгайлсан зүйлээ эзэнд нь худалдахыг оролдов

0763dc06dddc421cgreatАНУ-ын Теннесси мужийн Кларксвилл хотын нэгэн жижигхэн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан ер бусын гэнэтийн бэлэг хүлээж авсан байна. Түүний ломбард руу хоёр хүн ирээд гэрээс нь хулгайлсан эд зүйлийг тавихыг оролджээ.

30 настай Жереми Уоттс, 24 настай Жессика Хеди нар түүний ажиллуулдаг ломбардад ирээд хэд хэдэн цахилгаан хэрэгсэл тавихыг хүссэн аж. Тэр газар ажилладаг эрэгтэй тэдгээр эд зүйлсийг шууд таньсан гэнэ. Яг тийм цахилгаан хэрэгсэл түүний гэрт байжээ.

Үйлчлүүлэгчдийн авчирсан эд зүйлс хулгайнх байж магадгүй гэж сэжиглээд мань хүн тэднийг түр хүлээж байна уу хэмээн хүлээлгээд цагдаа нарыг дуудав. Дуудлагаар ирсэн цагдаа нар сэжигтэй хүмүүсийг саатуулсан аж. Ломбардны ажилтан гэртээ очоод түүний сэжиглэл үнэн байсныг ойлгосон гэнэ. Гэрт нь хүмүүс нэвтэрч ороод цахилгаан хэрэгслийг нь хулгайлсан байжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих