Монголын уран нугараачид гиннесийн номонд бүртгэгдэнэ

4254“Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлээс шалгарсан 427 уран нугараач оролцов.  Дэлхийд анх удаа 427  нугараач нэг дор уран нугарсан ба энэ нь гиннест бүртгэгдэхээр  түүхэн үйл явдал юм.

Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” зэрэг нийт уран нугаралтын 20 студийн 420 уран нугараач, жүжигчид оролцлоо.

420-768x424

Тоглолт нэг цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн тоглолтын хэсгүүдээс бүрджээ. Уран нугаралтын үзүүлбэрийн дундуур нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан бөгөөд тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллалаа.

13942160_1576227466013781_1759733303_n

Энэ удаа Төв талбайд уран нугарсан 427 уран бүтээлчийн хамгийн отгон нь дөрвөн настай А.Эрхсувд охин байсан юм. Тэрбээр Соёлын тэргүүний ажилтан Т.Будын “X roses” студид 2015 оноос эхлэн хичээллэж байгаа бөгөөд уян хатан байдал, биеэ дайчлах чадвараараа үе тэнгийнхнээсээ илүү байсан учраас энэ удаагийн сонгон шалгаруулалтад тэнцэж Гиннесийн амжилтад бүртгүүлэх түүхэн үйл ажиллагаанд оролцсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих