Төв аймагт тарваган тахлаар нэг хүн өвчилжээ
Төв аймагт тарваган тахлаар нэг хүн өвчилсөн тохиолдол гарлаа. Тодруулбал, Төв аймгийн Зуун мод сумын нэгдүгээр багийн иргэн 36 настай С гэгч өчигдөр /2016.08.04/ тарваган тахлын гэдэсний өвчний шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгтээ ханджээ.
Ингээд эмч нар шинжилж үзэхэд тэрээр уг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон бөгөөд даруй тусгаарлах арга хэмжээ авсан байна.
С нь энэ сарын 03-ны өдөр найзуудтайгаа тарвага боож идэж байгаад ийнхүү өвчилжээ.
URL: