Манай цэргийн алба хаагчид 20 мянга гаруй зорчигчдод туслаад байна
Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдалтай уялдуулан манай Зэвсэгт хүчний дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байрлуулж, зорчигчдод туслах болсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 6-наас эхлэн өнөөдрийг хүртэл цэргийн алба хаагчид тээвэрчин, зорчигчдын аюулгүй зорчиход тусалсаар байна. Зэвсэгт хүчний байрлуулсан түр гүүрээр одоогийн байдлаар 20 мянга гаруй зорчигч нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна. Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан зорчигчид их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй зорчигч гүүрээр нэвтэрдэг байна. Булган аймгийн Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид түр гүүрэн дээр ажиллаж байгаа юм. Халуун өдрүүдийг үл ажран, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа дайчиддаа баярлалаа.
URL: