АНУ-ын цэрэг “Исламын улс”-д цохилт өглөө

34eeeb3724770156original

Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу АНУ- ын цэрэг өнгөрсөн даваа гаригт тус орны хилд байрлах хэт даврагч “Исламын улс” бүлэглэлд агаараас цохилт өгчээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петр Кук мөн өдөр хэвлэлийн бага хурал хийж “Манай цэрэг “Исламын улс”-ын Ливи дэх төв болон умард нутгийн Сирт хот дахь хэд хэдэн объект уруу оновчтой дайралт хийсэн. Удахгүй Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу Сири хот дахь “Исламын улс” бүлэглэлд үргэлжлэн агаараас цохилт өгөх болно. Бидний агаараас дайрах тоо хэмжээ болон дуусах хугацааг Ливийн талын шаардлагын дагуу шийднэ. Ливийн талын хангасан объектыг АНУ хянаж үзсэний дараа цохилт өгөх бөгөөд хуурай замын цэрэг томилохгүй” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих