Өөдрөг үзэлтэй хүмүүс л зорилгодоо хүрдэг

Манлайлагч, удирдагч болохыг хүсдэггүй хүн бидний дунд цөөхөн байх. Ингээд дараах зөвөлгөөг хүргэж байна.

Өөрийн амьдралаа зөвхөн өөрөө төлөвлөгөө

Мэргэжлийн хувьд байнга өсөж дэвж. Таныг амжилтанд хүрч, өсөн дэвжихэд танаас өөр туслах хүн байхгүй гэдгийг санаж яв. Явах чиглэлээ өөрөө сонгож, боломж чадвараа байнга өсгөн нэмэгдүүлж бай. Алхам бүрээ төлөвлө.

Санаачилгыг гартаа ав

Юунд хүрэхээр чармайж байгаагаас үл хамааран ямар ч нөхцөлд  санаачилгыг гартаа авдаг байх хэрэгтэй. Та өөрийн хийх ажлыг өөрөө сонгохоос биш хүмүүс таны хийх ажлыг сонгох ёсгүй. Таны сэтгэлд нийцсэн, цаашид хөгжих боломжтой ажил сонгох хэрэгтэй. Одоогоор өөрийн сэтгэлд нийцсэн тийм ажлыг олж чадаагүй бол эрж хайж, танил тал, өөрийн харилцаа холбоогоо ашигла. Таны боломж бололцоог хязгаарладаг ажлаас зайлсхий.

Өмнөө зорилго тавь

Бэрхшээлтэй зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд уйгагүй урагшил. Мөн бусдыг өөртэйгээ адил зорилго тавьдаг болгон уриалан дагуулж бай. Амьдралынхаа зорилгыг тодорхойлоод ажилаа эхэл. Энэ зорилго нь таны хүсч, тэмүүлж байгаа ирээдүй юм шүү. Тодорхой зорилгогүй хүн бусдын нөлөөнд орохдоо амархан байдаг.

Харилцаа холбоо ихтэй хүнтэй танилц

Таныг хэрэгтэй хүмүүстэй танилцуулж чадах хүнтэй танилц. Танд ажлаа солих, эсвэд бизнесийн өсөх ирээдүйн талаар мэдэх эсвэл бүр хэрэгтэй мэдээлэл авах зэрэг шаардлага гарах үед ийм харилцаа ихтэй хүмүүс л тус болж чадна.

Хариуцсан ажлаа сайн хий

Ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг эрмэлз. Ажлын газраас чинь мэргэжил дээшлүүлэх, чадвар боломжийг хөгжүүлэх дамжаа, сургалтанд суралцуулахыг хүлээлгүйгээр бие даан урагшил. Мөн ажилдаа дургүй байж түүнийг төгс хийх гэж тэмүүлэх нь маш хэцүү. Хийж байгаа ажилдаа дуртай байж саад бэрхшээлийг давдаг.

Анхаарал халамж тавь

Хүмүүст халамж тавих, асуудлыг нь ойлгох, чин сэтгэлээсээ хандах нь чухал. Өөрийн боломжийн хэрээр эргэн тойрондоо байгаа хүмүүст сэтгэлээсээ тусалж байх хэрэгтэй.

Аливааг өөртөө ашигтайгаар хэрэглэж сур

Өөрийн давуу талуудыг нээн илрүүлж, цаашид улам өсөн дэвших боломж гаргах тийм ажлыг олж сонго. Цаашлаад өөрийн хүссэн зорилго, гаргасан амжилт болгоныг тэмдэглэж байх хэрэгтэй. Энэ нь өөртөө итгэлтэй болоход үнэлж барашгүй тус хүргэдэг.

Бусадтай сайн харилц

Санаагаа хүмүүст зүгээр хүргэх бус харин бусдыг араасаа дагуулж, зорилгодоо хүрэхэд хүртэл ухуулан таниулдаг чадвартай бай. Хүйсийн ялгаа, сэтгэлзүйн онцлогыг ч анхаарах хэрэгтэй. Таны үгийг сонсож байгаа хүмүүсийн хүсч байгаа зүйлийг анхаар. Ярилцаж байгаа хүмүүсийнхээ яриа,  санаа бодлыг нь анхааралтай сонсч байгаа гэдгээ мэдрүүлж чадвал тэд ч гэсэн таныг сонсч, анхаарах болно.

Өөдрөг бай

Өөдраг үзэлтэй хүмүүс зорилгодоо хүрэх замд гарсан саад бэрхшээлийг даван туулж чаддаг. Тэд бусдын алдаа, саадыг хэзээ ч баршгүй даваа бус туршлагажих боломж  гэж үздэг.

Өөртөө тохирох ажил, мэргэжлийг сонго

Сонгож авсан ажил чинь таны дотоод сэтгэлийн үнэт зүйлстэй зөрчилдөхөөргүй байх ёстой. Эс бөгөөс бухимдал, сэтгэл гутрал, бүтэлгүйтэл гэсэн байнгын дагуултай болж таарна.


URL:

Сэтгэгдэл бичих