Монголын төр Орос ах нарын ачийг мартжээ
Сибирийн тайгад гарсан гал түймэр улам л газар авч байгааг Эх сурвалжууд мэдээллэсээр байгаа.
Красноярскын хязгаарт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа гэнэ. Зөвхөн тус бүс нутагт л гэхэд 16 ойн түймэр 5.631 га талбайг хамраад байна.
Мөн Буриадын БН улс, Томск, Эрхүү, мужуудад ойн түймэр дүрэлзсээр байгааг орон нутгийн эх сурвалжууд дамжууллаа.
Аврагчид болон гал сөнөөгчдийн шалмаг ажиллагааны хүчинд одоогийн байдлаар суурин газруудад аюул учраагүй байгаа аж.
Сибирьт дүрэлзэж байгаа гал түймрийн тухай ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10 мянга гаруй га ой шатаж байна хэмээн мэдээлж байгаа ч GreenPeace Russia байгууллагынхан энэ нь маш их дарсан тоо гээд он гарсаар 70.000 км.кв талбай шатсан гэж мэдээлжээ.
Хөрш улс орноос гадна Орос, Монгол хоёр улс хоорондоо ахан дүүсийн холбоотой гэтэл ийм хүнд хэцүү үед Манай улсаас анхарал тавьж туслаж байгаа юм байхгүй байгаад төрийн тэргүүдийн өмнөөс иргэд санаа зовж сууна. “Тэнхлүүн явхад тэмээгээр туслахаар, тэвдэж явхад тэвнээр тусла” гэх Монголын зүйр цэцэн үг бий. Одооны энэ төрийн тэргүүнүүд хүний тусыг хариулж мэдэхгүй, мэдрэмжгүй, нэгэндээ санаа тавьдаггүй зөвхөн өөрсдийгөө боддог нь харагдаж байна.
medeel.mn
URL: