Месси ор хөнжлийн ажилдаа муу
Аргентины загвар өмсөгч бүсгүй Хуана Гонсалес Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Месситэй 2011 онд уулзсан тухайгаа ярьжээ.
Гонсалес бүсгүй энэ талаар “Тэгэхэд Месси их залуу байжээ. Түүний хамгаалагчид надад миний анхаарлыг татаж мэдэх тийм нэгэн эр надтай уулзахыг хүсэж байна гэж хэлсэн. Би ч түүнийг хараад ихэд сандарч, гайхаж хоцорсон юм шүү. Лионель их ичингүйрдэг нэгэн болохыг би анзаарсан. Бид хоёр дуу хөгжмийн талаар удтал ярилцсан. Мань хүн найз бүсгүйтэй гэдгээ хэлснийг би санахгүй байна. Дараа нь бид хоёр түүний гэрт очсон. Яг үнэнийг хэлэх юм бол тэр ор хөнжлийн ажилдаа их тааруу юм билээ. Тэр надад гойд таашаал өгч чадаагүй. Яг л хөлдүү мах шиг хэвтэж байсан” хэмээн өгүүлсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: