СИРИД ОРОСЫН НИСДЭГ ТЭРГИЙГ БУУДАЖ УНАГАСНААС БҮХ ХҮН НЬ АМЬ АЛДЖЭЭ /БИЧЛЭГ/
Сирид цэргийн тээврийн нисдэг тэрэг Ми-8-ыг буудаж газарт унахдаа бүгд амиа алджээ. Нисдэг тэргэнд байсан хоёр офицер, гурван зорчигч бүгд амь үрэгджээ. Энэ тухай Орос болон дэлхийн хэвлэлүүд шуугиж байна.
Нисгэгчид нь нисдэг тэргээ аюулгүй буулгахыг оролдсон ч чадаагүй аж. Энэ хэрэг Сирийн Идлиб мужид болсон байна.
Уг хэргийн хариуцлагыг “Ан-Нусра” террорист бүлэглэл хүлээхээ мэдэгджээ.
URL: