МУИС СУРГАЛТЫН ТӨЛБӨРТӨӨ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ

1852

Монгол улсын их сургууль энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал, МУИС-ийн удирдах зөвлөлийн өнгөрсөн зургадугаар сарын 13-ны өдрийн хурлаар 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын үйлчилгээний зардал, сургалтын төлбөрийг баталсан бөгөөд энэ хичээлийн жилийн сургалтын төлбөртөө өөрчлөлт оруулаагүй байна. Их дээд сургуулиуд сургалтын төлбөрийн хэмжээг тухайн жилийнхээ инфляцитай уялдуулж тогтоодог. Энэ жилийн хувьд 8-р сарын 15-ны дотор их дээд сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийн хэмжээг тогтоохоор болсон aж. Улмаар тухайн сургуульд суралцахаар бүртгүүлсэн оюутнууд  төлбөрөө хэсэгчлэн болон бүтэн төлсөн тохиолдол сургуульдаа элсэх боломжтой бөгөөд төлбөрөө төлөөгүй тохиолдолд элсэн суралцах эрх хаагдаж дараагийн оюутанд шилжих юм.

Time.mn

http://times.mn/p/13893/


URL:

Tags:

Нэр: zochin Огноо: 29 August 2016

ORUULSAN SH DEE

Сэтгэгдэл бичих