Хятадын Цагаан хэрэм нурж байна
Дэлхийн долоон гайхамшгийн нэгд ордог Хятадын Цагаан хэрэм элэгдэлд орж, нурж үгүй болж байгаа тул сэргээн засварлах ажил явуулах тухай тус улсын албаныхан мэдээллээ. Тус улсаас Цагаан хэрмийг хамгаалах, сэргээн засварлах хүрээнд олон нийтийг хамарсан кампанит ажил өрнөж эхлээд байгаа аж.
Нөхөн сэргээх ажил хэрмийн хананд үүссэн зайг засварлахаас эхлэх гэнэ. Цагаан хэрэм нурж устаж байгаа нь байгалийн гамшигт үзэгдлээс гадна байшин барих, хөдөө аж ахуйд ашиглах, жуулчдад дурсгалын зүйл болгон зарах зорилгоор тоосгыг нь хулгайлж байгаагаас болсон хэмээжээ. Цагаан хэрмийн 8850 км бүхий хэсгийн 30 хувь нь үгүй болсон бөгөөд түүний 10 хувийг нь дархан цаазтай болгосон хэмээн СинХуа агентлаг мэдээллээ.
Хятадын хойд хэсэгт байрлах 21,000 км урт үргэлжлэх энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Мин хааны үед баригдсан билээ.
Э.Энхчимэг
Эх сурвалж: BBC
Эх сурвалж: BBC
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
За тэгвэл мориороо бэлдэж байгаад нэг Бээжинг дайлаар мордое доо