Хэрвээ чи тултал нь хийхгүй бол өөр хэн нэгэн хийх л болно
Солонгосын E mart сүлжээ монголд орж ирж байгааг эсэргүүцээд байгаа хүмүүсийг үндсэрхэг үзэлтнүүд гэх үү, эсвэл зүгээр атаархагчид гэх үү. Хэрвээ и мартад 60 мянгаар зарагдаад цаана нь хангалттай ашгаа олж байгаа хүүхдийн тоглоомын хужаа хувилбарыг нь үндэсний бахархал гэж хаацайлаад байгаа Номин, Макс, Оргил 100 хол гарсан мянгаар биш, харин 60 мянгаар зарсан бол и мартад өнөөдөр монголд ямар ч зах зээл олдохгүй байх байлаа. бас 2500 төгрөгөөр и мартад зарагдаад цаана нь алдагдалгүй ажиллаж болоод байгаа оймсыг дээрх дэлгүүрүүд 5000 6000 биш яг адилхан 2500 мянгаар зарсан бол өнөөдөр и мартын сураг нь ч гарахгүй байж болох л байлаа.
Ийм нэг үг байдаг юм.”хэрвээ чи хийсэн шиг хийж чадахгүй бол өөр хэн нэгэн чиний өмнөөс хийх болноо”гэж. УИХ гишүүн, Оргилын Ганбаатар, бас бусад супермаркетын эзэд мянган төгрөгний барааг 5000-аар зарахыгаа хүнийг шулж байгаа шударга бус наймаа биш, харин жинхэнэ бизнес гэж ойлгож байгаа цагт энэ и март чинь юу ч биш. дахиад өшөө том хайпермаркетууд, дахиад гадаадынхан орж ирэх л болно. тэр бүрт тэдгээр гадаадынхан биш. харин монголчуудыгаа хэрэгцээтэй бараагаар, бодит үнээр нь хангаж чадаагүй монгол бизнесмэнүүд та нарын л буруу байх болно. яахав. атаархаж үхэх гээд байгаа бол солонгост очоод өөрсдийнхөө дэлгүүрийг нээх гээд нэг үзэхгүй юү дээ. эцэст нь дахин давтан хэлэхэд” чи тултал нь хийхгүй л бол өөр хэн нэгэн чиний үлдээсэн хоосон орон зайг заавал олж харах болно”.
https://www.facebook.com/photo.php?fbid=1038046849644211&set=a.440006216114947.1073741825.100003167177884&type=3&__mref=message_bubble
URL: