Цэрэг халалт, таталтын талаар игэдэд мэдээлэл өгөв
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб Иргэний танхимтай хамтран Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчдын байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар, иргэдэд сурталчилж, нээлттэй уулзалт хийж мэдээлэл өглөө.
Түүнчлэн өнгөрсөн жилийн өдийд цэргийн албанд мордсон залуус халагдана. Эдгээр залуусыг цэргийн алба хаагаад ирэхэд нь ажлын байраар хангах үүднээс энэ сарын 15, 16-нд дүүргийн ЗДТГ-аас ажлын байрны өдөрлөг зохион байгуулах юм байна.
Д.Догсмаа
МОНЦАМЭ
URL: