Залилангийн хэрэгтэй турк иргэнийг эрэн сурвалжилж байна
Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Бүгд найрамдах Турк улсын иргэн Елдезгорер Абубекир гэгчийг эрэн сурвалжилж байна.
Тэрбээр манай улсын иргэн А-гийн “Голомт” банкин дахь хадгаламжаас 60 сая, иргэдээс 133.2 сая төгрөг, 60 мянган фунт стерлинг залилан авсан хэрэгт холбогдсон юм байна.
Иргэдийн гомдлоор 2010 оны дөрөвдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тус этгээд хэдийнэ Монгол Улсын хилээр гарч, эх орондоо очсон гэх мэдээлэл хохирогчдод иржээ.
Bataar.mn
URL: