Монголд жорлонгийн хувьсгал эхлүүлэх цаг нь ирсэн

13883749_508228562709930_97517943_nМонголын хүн амын дийлэнх өрх гэр хороололд амьдардаг. Тэдний  800.000 өрхийн 70% нь модон жорлонтой байна. Бүр нарийвчлавал гэр хороололд 200.000 жорлон бий гэсэн судалгаа байдаг.  Хүн өдөрт  250 гр  ялгадас гаргадаг.

Зөвхөн гэр хороололд  өдөрт биеэ хөнгөлөдөг хүний тоо 793000 байна. Энэ нь хөрсний бохирдол үүсгэж, гол мөрөн бохирдуулах аюултай юм.

Бие засах газар нь ахуйн соёл, ариун цэвэр, ажил төрлийн байдал, боломж бололцоог бодитойгоор харуулагч толь юм. Тиймээс модон жорлонг халж эрүүл ахуйн дэд бүтцийг цоо шинээр тавих цаг нь болжээ.

Бид иргэддээ модон жорлонг халах уриалга дэвшүүлж байна.  Гамшигт нэрвэгдсний дараа  биш урьдчилан сэргийлье МОНГОЛЧУУДАА…

Ц.Соёл-Эрдэнэ

 


URL:

Нэр: О Огноо: 31 July 2016

Тэгээд ямар жорлон тавихийн

Сэтгэгдэл бичих