Баабар түтгэлзүүлсэн дөрвөн сайдыг өмөөрөв

1752

Нэрт нийтлэлч Баабар “Сул дорой засаг” нийтлэлдээ АТГ-ын бичгээр түр түтгэлзүүлсэн дөрвөн сайдыг өмөөрчээ. Тэрээр

Шинэ Засгийн газрын хамгийн анхны шийдвэр нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д оруулж ирэх байлаа. Гэтэл Авилгатай тэмцэх газраас дөрвөн сайдыг нь ашиг сонирхолыг зөрчилтэй болохыг сануулангуут шууд л гөлгөнөөд өнөө дөрвөөсөө татгалзчих нь тэр. АТГ бол төрийн боловсон хүчин сонгон шалгаруулдаг газар биш… АТГ төрийн албан хаагчдыг өөрийн үзэмжээр “сонгон шалгаруулж эцсийн шийдвэр гаргадаг” инстүүц болон хувирах магадлал өндөр болно. Ийм байдал хэвшил болбол АТГ өөрөө авилгын маш том уурхай болно гэдгийг онцоллоо. Мөн “Засгийн газар гаргасан шийдвэрээсээ “сургаар” тэр дороо буцах нь сул доройгоо харуулах ба энэ нь үүнийг далимдуулагч бүлэглэлүүдэд том олз болно. Үүнд юун түрүүн хууль тогтоох байгууллага болох УИХ байна. Тэнд үргэлж бөөн “ашиг сонирхолын зөрчил” үүрлэж байдаг” гэв. Энэ нь Засгийн газар өөрийн бодлогоо хамгаалж чадахгүй байгааг шүүмжилсэн хэрэг юм.

Мөн АТГ авилга хээл хахуультай тэмцэх, ийм боломжит зөрчил илэрвэл түүнийг урьдчилан сануулж засч залруулахыг шаардах үүрэгтэй. Төрийн аль нэг албан тушаалтан өөрийн гүйцэтгэж буй тушаалаараа дамжуулан ашиг сонирхолын зөрчилд орж болохоор бол түүнийг сануулан, энэ зөрчлөөс холуур байх арга хэмжээ авахыг зөвлөх, сануулах, урьдчилан сэргийлэх ёстой юм. Нөгөөтэйгүүр тухайн албанд очиж буй хүн ашиг сонирхолын зөрчилд орж болохоор бол түүнээ мэдүүлээд ийм эрсдлээс холуур байхаар амлах нь зөрчлөөс урьдчилан сэргийлж буйгаа илэрхийлээд, алдаа зөрчлөө засчиж буй хэрэг гэдгийг онцолсон байна.

Тэгэхээр нийтлэлч Баабарын үзэж байгаагаар Засгийн газар өөрийн байр сууриа хатуу хамгаалж чадах эсэхээс дараа дараагийн бодлого, шийдвэрийнх нь хүч үйлчлэл шууд хамаарна гэж үзэж байна. Нийгмийн сэтгэл зүй түтгэлзүүлсэн дөрвөн сайдыг дэмжихгүй байгаа гэж зарим эх сурвалж мэдээллэж байгаа ч үнэндээ тэр нийгмийн сэтгэл зүй гээч зүйлийг 200-300 хүний л хийж байгаа ажил. Нийгмийг төлөөлж чадахгүй гэж үзэж байна. Энэ тухайгаа “Сүүлийн үед ажиглаад байхад Монголын ээлж дараалсан Засгийн газрууд болон инстүүцүүд олон нийтийн сүлжээнд гарч буй сүрдүүлэг, доромжлол, дайралтад хэт автдаг болжээ. Монголд сая 300 мянга орчим фэйсбүүк хаягтан бий боловч энэ нь улам бүр сонирхлыг бүлэгт хуваагдан тус болгон нь цөөн хамаарагчтай. Харин хамаагүй чанга дуутай нь твиттэрчид. 200 гаруй мянган твиттэр хаяг эзэмшигч бий ч маш олон нь давхардсан хуурамч хаяг. Байнга бичдэг хорхойтой идэвхитэн 200-300 орчим. Тэдний дуу хоолой маш өндөр авдаг учир шийдвэр гаргагчид тэднийг ард түмний дуу хоолой гэж эндүүрдэг.  Ард түмний дуу хоолой бол үнэндээ сонгуулийн дүн” гэж сануулсан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих