Шинэ ургацын хүнсний ногоо худалдаанд гарчээ
Эрт ургацын төмс, лууван хэдийн худалдаанд гарч иргэдийг баярлуулж байна. Монгол Улс төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 44 хувийг дотоодоосоо хангаж буй атал төмс, хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж байсан цаг саяхан билээ. Тэгвэл сарын өмнө 1,000 төгрөг давж байсан килограмм төмсний үнэ өдгөө 600-800 төгрөгт хэлбэлзэж байна. Бас гурваас дээш килограмм төмс авбал 500 төгрөгөөр өгнө гэсэн худалдагч ч байна.Мөн импортын болон агуулахад хадгалж байсан лууван 1,500 төгрөгийн үнэтэй. Энэ үнэ cap гаруйн өмнө 3,500 төгрөг хүрч, иргэдийг гайхшируулж байв. Харин Жаргалант, Баянчандмань зэрэг шошготой шинэ ургацын ногоо харьцангуй өндөр үнэтэй байна. Тодруулбал, шинэ ургацын төмс килограмм нь 1,100-1,200, лууван 3,500 төгрөг байна.
URL: