Автобуснаас буухдаа машинд мөргүүлж амиа алджээ

a26daaf0e50efd615508cf1cfe7383ebУвс аймаг руу явж байсан шуудангийн автобуснаас хоёр зорчигч буух үедээ машинд мөргүүлж, нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр/2016.07.26/ гарсан байна. Шуудангийн автобус тухайн үед Архангай аймгийн Тариат сумын Залаат гэх газарт зогсчээ. Автобуснаас хоёр хүн буух үед “Маяти” маркийн машин хажуугаар нь өнгөрөхдөө мөргөсний улмаас Увс аймгийн иргэн 44 настай эрэгтэй амиа алдсан байна. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих