Хамгийн их ашиг сонирхолын зөрчилтэй Д.Өнөрболор “энхийн цагаан тагтаа” болж хувирах уу…

1691
Мэргэжлийн бус “мөнгөний” засгийн газар байгуулсан хэмээн олон нийтээр шүүмжлүүлж байгаа МАН үлдсэн дөрвөн сайдаа энэ долоо хоногт багтаан томилуулах учиртай.  Ц.Анандбазар, Ц.Цэнгэл, Г.Өнөрболор, Ц.Анандбазар нарын тухайд “зэрэг нэмэхийн өмнөхөн” гэдэг шиг явдал болж УИХ-аар томилогдохын даваан дээр нэрээ татуулсан. Тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй болохыг нь шалгаж тогтоох эрхтэй АТГ тогтоосон. Харин МАН-ын зүгээс зэрэг нэмүүлэх гээд чадаагүй дөрвийгөө ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн хамгаалж эхэллээ.
Одоо засаг барьсан МАН хүчтэй юу, хууль барьсан АТГ хүчтэй юу гэдгийг л харах цаг болжээ. Сонгуульд ялаад сар ч болоогүй байхад сонгуулийн амлалтаа мартаж чадсан Ардын намын хэдхэн дарга нар харыг цагаан, цагааныг хар болгох “ид шидтэй” гэдгийг ард түмэн мэднэ.  Тийм ч учраас тэднийг АТГ-ын хар дээр цагаанаар бичсэн дүгэлтийг хэрхэн өөрчилж чадахыг харах л үлдэж.
Энэ тухай АТГ-аас ирүүлсэн албан ёсны тайлбард ” Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдад томилогдохоор нэр дэвшсэн Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд дараах хариуг хүргүүллээ.
Нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна.
Нэр дэвшигч Ц.Анандбазар нь өөрийн үүсгэн байгуулсан компаниудын талаарх мэдээллийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт, мөн түүний эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Ц.Анандбазарын үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан компани нь газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 компанийг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан байна.
Нэр дэвшигч Ц.Цэнгэл нь ”Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллийг мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөл” хэсэгт мэдүүлээгүй байна. Түүний эхнэр Н нь Эрчим хүчний зохицуулах газраас олгосон тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн захирлаар, уг компанийн охин компани болох цахилгаан эрчим хүч түгээх, хангах, эрчим хүчний төхөөрөмж, үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.
Нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байна” гэж дүгнэсэн. Дээрхи ашиг сонирхолын зөрчилтэй дөрвөөс хамгийн их ашиг сонирхолын зөрчилтэй нь байж болох Д.Өнөрболорыг эрх баригчид хамгийн ихээр дэмжиж байгаа нь гайхалтай. Өнөө маргаашгүй тэрээр ашиг сонирхолын огт  зөрчилгүй болон “хувирч” БХБ-ын сайд болж магадгүй болоод байна.
Эх сурвалж: НУУЦ.мн
Линк:  http://nuuts.mn/news/16245

URL:

Нэр: Anonymous Огноо: 27 July 2016

ӨНӨРБОЛОРЫГ ДЭМЖИЖ БН САЛБАРАА МЭДНЭ ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮС ХУВИЙН КОМПАНЫГУЙ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БАЙЖ ОНИГООНД ОРОВОО ЭРХ БАИГЧИДААА

Нэр: Zochin Огноо: 27 July 2016

Unurbolor ene salbart buren beltgegdsen hun gej helj bolno

Сэтгэгдэл бичих