Хуванцар сав худалдаалж буй газруудыг шалгаж эхэлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ус болон цагаан идээ зөөвөрлөх, хадгалах зориулалттай хуванцар сав худалдаалж буй газруудад шалгалт хийж эхэллээ.

“Зууны мэдээ” өнгөрсөн сараас эхлэн ус зөөх зориулалтаар ашиглаж буй цэнхэр, ногоон өнгийн хуванцар савууд хилээр химийн хорт бодистой орж ирдгийг цувралаар хүргэсэн билээ.

Үүний дагуу мэргэжлийн хяналтынхан Ажлын хэсэг байгуулж, хуванцар савны бизнес дагасан аж ахуй нэгжид шалгалт хийж буй юм. Тэд хуванцар сав оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд болон химийн хорт бодис ашигладаг үйлдвэр, “Нарантуул” худалдааны төв гэсэн гурван чиглэлээр ажиллахаар болжээ.

Химийн бодис ашигладаг аж ахуйн нэгжүүд савлаж ирсэн хуванцар савыг юунд ашиглаж байгааг тогтоох, түүнийг хүнс хадгалах, зөөх зориулалтаар ашигласнаар хүний эрүүл мэндэд ямар хохирол учруулж байгааг тогтоох юм.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих