Сайдад нэр дэвшигч 4 буюу Ашиг сонирхлын зөрчил
ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮДЭНД барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г.Өнөрболор яг одоо ингээд л зогсож байна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11 сайдынхаа нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барихдаа БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар нарыг үлдээсэн байна. Учир нь тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзсэн бололтой. Үүнийгээ Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс эдгээр эрхмүүд сайд хийхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТг үзэж татгалзсан байна.
Отгон Баасанжав
URL: