Долларын ханш хурдацтай өсч байна
Долдугаар сар гарснаас хойш ам.долларын ханш хурдацтай өсч эхэллээ.Өчигдөр ам.долларыг 2030 төгрөгөөр худалдан авч, 2033 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр нэг ам.долларыг 2041 төгрөгөөр худалдан авч, 2044 төгрөгөөр худалдаж байна.Одоогоос яг нэг сарын өмнө ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан ба өнөөдрийн ханшаас даруй 60 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрөгч зургадугаар сард ам.долларын ханш тогтмол бууралттай байсан боловч 7-р сар гарснаас хойш ам.долларын ханш хоногт дунджаар 9 төгрөгөөр нэмэгдсээр байна.
URL: