“Босоо бүжигчид” таталцлын хуулийг үл тоомсорлож байна

5

Босоо бүжигчид 2500 футийн өндөрт хадан хясаа, барилгын ханан дээр бүжиглэдэг

Та өмнө нь босоо бүжиг гэж сонсч байсан уу? Тэгвэл тэнгэр баганадсан барилгын дээвэр, хадан хясааг тайзаа болгосон бүжгийн сонирхолтой төрлийг CNN танилцуулж байна.

Олс болон кабель утас ашиглаж, агаарт 2500 футийн өндөрт бүжиглэдэг бүжгийн төрөл үүсчээ. Энэ төрлийн бүжигчдийг Босоо бүжигчид гэж нэрлэдэг юм. Калифорнид төвтэй Бандалүп компани тус бүжгийг тусгайлан хөгжүүлж байгаа бөгөөд хамгийн эрэлхэг, зоригтой бүжигчдийг цуглуулж чадсан байна. Босоо бүжигчид 20 гаруй жилийн турш тэнгэр баганадсан өндөр барилгууд, гүүр, хадан хясаан дээр бүжиглэж байгаа гэнэ. “Бид аймшиггүй зоригтой хүмүүс биш ээ. Бид зүгээр л хүний зүрх сэтгэлийг магтах, алдаршуулах дуртай” хэмээн Бандалүп компанийг үүсгэн байгуулагч Амелиа Рудольф ярьж байлаа. Мөн “Маш гунигтай хэрэг явдлууд гарч байгаа өнөөгийн ертөнцөд боломж байдаг гэдгийг мэдрүүлэх зүйлийг хийх нь үнэхээр чухал гэж би боддог” гэжээ. Бандалүп компанийн ихэнх бүжигчдийн ихэнх нь модерн чиглэлээр мэргэшсэн байна. Тэд бүжиглэхэд тохиромжтой өндөр барилгуудыг байнга хайж явдаг бөгөөд барилга бүр дээр өөр өөр бүжиг дэглэдэг юм. Босоо бүжигчид Гималайн уулс, Ёсомайт үндэсний парк гэх мэт дэлхий даяар 100 гаруй өөр газар бүжиглэсэн бөгөөд Испанийн Билбао дахь Гуггенхеймийн музейн титан ханан дээр бүжиглэх мөрөөдөлтэй байгаа юм.

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих