Жолооны үнэмлэхээ мартсан иргэнийг торгосон явдал шүүмжлэл дагуулж байна
Замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочид мөнгөн торгууль ногдуулахгүй цахимаар торгодог болоод багагүй хугацаа өнгөрчээ. Учир нь замын цагдаа нарт ухаалаг төхөөрөмж тарааж торгуулийн хуудас хэвлэж өгөхийг үүрэгдсэн. Мөн уг ухаалаг төхөөрөмж нь хурууны хээ, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийг бүртгэх төхөөрөмж болон торгуулийн хуудас хэвлэгч машинаас бүрдэж байгаа гэдгийг албаныхан онцолж байсан.
Гэвч жолооны үнэмлэхээ мартсан иргэнийг 48.000 мянган төгрөгөөр торгосон талаарх мэдээлэл цахим хуудсанд тавигдсан нь багагүй хэл ам үүсгэж эхэллээ. Нөгөөтэйгүүр шүүмжлэлийн эсрэг байр суурьтай хүмүүс ч байгаа юм.
Учир нь торгуул төлөхгүй юм чин гээд хэнэггүй жолооч нар жолооны үнэмлэхээ орхиж гарч ирээд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч сэрэмжлүүлж, анхааруулах үүднээс торгосон байхыг үгүйсгэхгүй юм.
URL: