Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Гааль, Татварыг салгахаар болжээ

1490

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан.

Ерөнхийлөгчид өргөн барьсан хуулийн төсөлд Засгийн газрыг 13 яам, Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайдтай байхаар тусгасан байна.  Мөн хуулийн төсөлд Төрийн захиргааны байгууллагын бүтцийг тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлаг байхаар оруулжээ.

Тухайлбал Гааль, Татварын ерөнхий газар тусдаа байгуулагдаж, Ашигт малтмал, газрын тосны газар нэгдэж, Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Үндэсний хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар , Соел урлагийн газрыг байгуулахаар тусгасан байна. Мөн таван агентлагийн нэрийг солихоор болсон байна.

27 агентлагийн харьяалагдах яамд:

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал Засгийн газрын тохируулагч агентлаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд 4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал хэмжил зүйн газар

 
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд    
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд   2.Цаг уур орчны шинжилгээний газар
Гадаад харилцааны эрхлэх асуудлын хүрээнд    
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд   3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд 8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн харьяатын газар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд   9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

11.Хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд   12.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар
Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд 10.Зэвсэгт хүчний жанжин штаб  
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд   13.Биеийн тамир, спортын газар

14.Соёл урлагийн газар

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд   15.Иргэний нисэхийн ерөнхий газар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд   16.Ашигт малтмал газрын тосны газар
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд   17.Мал эмнэлэг үржлийн газар
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд    
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд    

эх сурвалж: 24 цаг.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 20 July 2016

Нэгнийхээ хийсэн юмыг нэг нь нураахлаар ажил явхуу,ахиад л сандал ширээгээ аваад бөөн бужигнаан,бөөн цомтгол. Нийлж салгаж,байгаа нь хүмүүсийг цомтгох нэг шалтгаан шүүдээ

Сэтгэгдэл бичих