ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ
Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд дурдсанаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ.
Энэ оны зургаадугаар сарын байдлаар шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар эдгээр халдвартай хүний цаана 1000 орчим хүн байх магадлалтай аж.
Өмнө нь ХДХВ/ДОХ-оор өвчлөгчдийн дийлэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүд байсан бол өнөөдөр энгийн эрчүүд тусах нь түгээмэл болжээ.
Ингэснээр ДОХ-ын халдвар бусад бэлгийн замын өвчин шиг түгээмэл, хурдацтай тархах боломж бүрдэж буйг салбарын эмч нар анхааруулж байгаа юм.
эх сурвалж: gogo.mn
URL: