8000 гаруй төрийн албан хаагч халагджээ
Туркийн Анкара, Истанбул хотноо энэ сарын 15-16 шилжих шөнө хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархсан билээ.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан 8000 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн талаар Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
30 захирагч, 52 байцаагч, 16 хуулийн зөвлөх ажлаасаа чөлөөлөгджээ. Төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр 7500 хүнийг баривчлаад байна.
Ерөнхийлөгч Эрдоган баригдсан этгээдүүдийг “улсаасаа урвасан” хэмээн мэдэгдэж, хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн юм. Тэднийг хэрхэн шийтгэх нь одоогоор нууц хэвээр байна. Тус улс цаазын ялыг сэргээх асуудлаар хэлэлцэж эхэлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: