Д.Дагвадорж аварга хуурай дүү нараасаа уучлалт гуйв
Саяхны нэгэн өдөр болсон нэгэн “хулгайн” хэрэг Д.Дагвадорж аваргыг тэсгэл алдахад хүргэжээ. Улмаар үүнтэй холбогдон хуурай дүү нар нь түүнээс чамгүй хатуу зэмлэл сонссон аж. Учир нь аваргын дотны найз гэгдэх нэгэн эрхэм өндөр үнэтэй гар утсаа олохгүй будилж, хамт явсан залуусаа хулгайд сэрдэхэд хүрснээр барахгүй их аваргыг ч энэ бүхэндээ оролцуулаад авч.
Харин мөнөөх эрхэм гар утсаа олсноор Д.Дагвадорж аварга багагүй гэмшиж “Хоёр дүүдээ баярлалаа. Утсаа олсон. Арай ч миний дүү нар тийм биш гэж итгээд байсан юмаа. Үл ойлголцол үүссэн бол ахыгаа өршөөгөөрэй. Утасны эзэн маань шахаад ер болохгүй байсан юм шүү” хэмээн албан ёсоор уучлалт гуйжээ.
URL: