Н.Энхбаяр жижиг намуудыг ивээлдээ авахаар болжээ

МАХН-ын намын дарга Н.Энхбаяр жижиг намуудыг ивээлдээ авахаар шийджээ.

Энэ нь түүний УИХ-ын 2012 оны сонгуульд амжилт гаргах төлөвлөгөөний нэг аж. МАХН болон МҮАН ирэх сонгуульд хамтарч оролцохоор болсон. Улмаар хоёр намын гишүүд ямар тактикаар сонгуульд оролцохоо уржигдар ярилцсан юм.

Тэгвэл МАХН-ын удирдах ажилтны их хурал өчигдөр болсон байна. Энэ үеэрээ УИХ-ын 2012 оны сонгууль хэрхэн оролцохоос гадна Хүний төлөө намынхантай уулзаж, тэднийг эгнээндээ нэгтгэх талаар зөвлөлдсөн гэнэ.

Хүний төлөө намын хувьд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхэд бүртгүүлэх тухай материалаа өгсөн ч хүлээж аваагүй билээ. Харин МАХН-д нам нэгтгэж л байвал бүртгэлтэй, бүртгэлгүй нь хамаагүй бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих