Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
Орчин үед оригнал зүйлийг хуурамчаас ялгах тун хэцүү болжээ. Дэлхийн алдартай брэндүүдийг яг адилхан хэдэн арван хувиар хувилах болж. Хүмүүс ч хулхи зүйлийг бага үнээр худалдан авахдаа таатай байгаа юм. Бидний хэрэглэх дуртай хазсан алимыг ч бас олон хувиар үйлдвэрлэж байна. Тиймээс та бүхэндээ Оригнал iphone-г хулхиас хэрхэн ялгах аргыг танилцуулая.
Сериал Номер
Таны гар утсыг хуурамч эсэхийг хэлж өгөх хамгийн чухал зүйл бол сериал номер юм. Та утасныхаа “Settings>General>About” хэмээн ороод доош гүйлгэхэд сериал номер байх аж. Харин үүнийг ”https://selfsolve.apple.com/agreementWarrantyDynamic.do” гэх сайт руу хуулж, оруулаад шалгаад үзээрэй. Тус сайт нь таны утас оригналь, хуурамч аль нь болохыг хормын төдийд хэлж өгөх болно.
Нийтлэг чанарууд
iPhone утасны нийтлэг шинж тэмдэг болох ар хэсгийн лого, хажуу талд байрлах дууг өсгөх, багасгах товчлуур, дуу хаах, нээх түгжээ, унтраах товчлуур, цэнэглэгч, чихэвчний оролт зэргийг нь нарийн сайн харах хэрэгтэй юм. Мөн ар хэсгийн дор байрлах үйлдвэрлэсэн тэмдэг, үсгийн сайтар ажих бөгөөд үг үсгийн алдаа зэргийг хянаад үзээрэй.
Интернэт сүлжээнд нэвтрэх
Мэдээж “iPhone” утас нь интернэт сүлжээнд нэвтрэх нь гарцаагүй. Харин та шинээр утас авч байгаа тохиолдолд ойр орчимд байгаа интернэтэд нэвтэрч байгаа эсэхийг болон 3G-ээр орж болох эсэхийг шалгаарай. Учир нь хуурамч “iPhone” утас нь зөвхөн тухайн үйлдвэрлэгдсэн улсдаа л 3G-ээр нэвтрэх боломжтойгоор бүтээгдсэн байдаг билээ.
“iTune”
Хэрэв таны худалдаж авсан “iPhone” утас “iTunes”-ээ танихгүй, нэвтэрч болохгүй байвал энэ нь хуурамч утас гэсэн үг юм. Гэхдээ яаран дүгнэлт хийхээсээ өмнө “iOS”-ийн шинэ загварыг уншуулж, утсаа шинэчилсэн эсэхээ шалгаарай. Хэрэв шинэчилсэн байхад ийн нэвтэрч болохгүй байвал таны утас гарцаагүй хуурамч эсвэл эвдэрсний дохио юм.
Аппликейшн
iPhone-д гол хэдэн аппликейшн байдаг билээ. ”Contacts,” “Compass,” “Settings,” “Calculator,” “Music” болон ”Photos” гэх зэрэг аппликейшнүүд байгаа эсэхийг хамгийн түрүүнд шалгаад үз. Энэ нь тухайн утсыг 100 хувь оригналь гэдгийг баталж чадахгүй боловч ямартай ч эхний шатаа давлаа гэсэн үг билээ.
Албан ёсны гэрээт борлуулагч
Хэрэв үнэхээр та хуурамч утас авахаас хэмээн эмээж байгаа бол албан ёсны гэрээт борлуулагч эсвэл хамгийн найдвартай газраас худалдан авалт хийгээрэй. Эдгээр нь ядаж л буух эзэн, буцах хаягтай тул таны зовнилыг багасгах болно.
“Siri”-г шалга
“Settings>General>Siri” гэж ороод Сиригээ асаагаарай. Ийн сиритэй ярьж, үр хэлэхэд таньд хариу өгөх нь оригналь утасны дохио юм. Эс бөгөөс энэ нь бага зэргийн ноотой байж болзошгүй тул сайтар шалгаж үзэхэд гэмгүй.
Эрэг
Гар утасны тань доод хэсэгт байрлах эргийг сайтар хараад үз. Оригналь “iPhone утасны эрэг нь цэцгэн буюу 5 хошуутай байдаг юм. Харин хуурамч утасны тухайд эрэгний хэлбэр, хэмжээ ямар ч байж болох аж.
Савлагаа
Мэдээж савлагааг сайтар ажиглах нь зүйн хэрэг. Савлагаан дээр үйлдвэрлэсэн улс, үйлдвэр, сериал номер, бар код гэхчлэн зүйлс бичээтэй бөгөөд ингэхдээ үг үсгийн алдаа гаргасан эсэх нь тун чухал. Оригналь “iPhone” утасны тухайд огтхон ч үг үсгийн алдаа гаргахгүй тул энэ хуурамч утсыг таних хялбар арга болох юм.
Асах
Утсаа унтраагаад асаагаад үзээрэй. Ийн асаахад тод гэгч нь хазсан алимны дүрс гарах нь тус утсыг хуурамч биш гэдгийг нотолж болно. Гэхдээ зөвхөн үүгээр оригналь хэмээн ойлгож болохгүй бөгөөд дээр дурдсан аргуудаар туршиж үзэх хэрэгтэй аж. Мөн утасны тань хэл ямар төрөл дээр байгааг харах хэрэгтэй юм. Үүнээс гадна тус утасны жин нь танд маш олон зүйлийг хэлж өгөх болно. Таны утас хэт хүнд, эсвэл хэт хөнгөн байгаа эсэхийг шалгаад үзэхэд гэмгүй.
Бонус
<iframe width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/S1mlleOE39k” frameborder=”0″ allowfullscreen></iframe>
URL: