Галт уулын идэвхжилтийг урьдчилан таамаглах төхөөрөмж зохион бүтээжээ
Эрдэмтэн судлаачид Японд үйлдвэрлэсэн шинэ зөөврийн төхөөрөмжийг ашиглан галт уулын идэвхжилтийг урьдчилан таамаглах боломжтой болжээ.
“Энэ төхөөрөмж нь одоо байгаа төхөөрөмжүүдтэй харьцуулахад илүү авсаархан, хөнгөхөн бөгөөд үнэ хямдтай. Уг төхөөрөмж нь дэд атомын эгэл бөөмсүүд дээр суурилан ажилладаг” гэж зохион бүтээх төслийг хариуцсан Токиогийн их сургууль болон Унгарын ШУА-ийн судлаачид тайлбарлаж байна.
Янз бүрийн хувилбараар туршилт хийсний дараа уг төхөөрөмжийн анхны загварыг эцсийн байдлаар зохион бүтээсэн байна. Энэ төхөөрөмж нь 10 кг жинтэй бөгөөд цүнхэнд хийж авч явах боломжтой ажээ.
Судлаачдын хэлснээр, галт уул, газар хөдлөлт судлалын салбарт судалгаа явуулах болон архитектурын байгууламжийн бүтцийг судлахад уг багажийг ашиглаж болно.
Архитектурын салбараас гадна Фүкүшимагийн АЦС-ын реакторуудыг судлахад уг төхөөрөмжийг ашиглаж байсан гэдгийг судлаачид дурдлаа.
Эх сурвалж:www.assa.mn
URL: