АСЕМ-ийн зочдыг алмайруулсан орчуулагч бүсгүй Э.Содонтогос

 12
Англи хэлийг англи хүнээс нь илүү эзэмшсэн бахдам чадвартай бүсгүй сошиал медиад од болж байна. Э.Содонтогос ерөнхийлөгчийн дэргэд зогсоод орчуулахад гадны сэтгүүлчид өөрийн эрхгүй “Wow!” хэмээн дуу алдсан талаар хүмүүс ярьж бичин бүр биширч байна. Тэгвэл энэ нууцлаг байсан сэхээтнийг бид та бүхэнд танилцуулья. Э.Содонтогос эх орондоо Гадаад хэлний дээд сургууль /одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль/-ийг англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хийн Их Сургуулийн олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Өөрөөр хэлбэл англи, орос, солонгос хэлэнд ус цас гэсэн үг. Бүр мэргэжлийн төвшинд шүү.
7
Харин үзэгч уншигчид энэ бүсгүйг “Face to Face” англи хэл дээрх нэвтрүүлгийн хөтлөгч байснаар андахгүй. Монголд төрийн хэмжээнд өндөр төвшинд орчуулга хийдэг хүн хуруу дарам цөөн ба тэргүүнд нь энэ бүсгүй бичигддэг юм билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх, шадар туслахаар ажиллаж байгаа тэрбээр өмнө нь НҮБ, АНУ-ын монголд хэрэгжүүлсэн томоохон төслүүд, ГХЯ-ны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж байсан.
8
Нэг нууц задлахад түүний эгч Э.Сонинтогос СУИС-ийн захирал мөн л боловсролтой эмэгтэй бий. Э.Содонтогос уул уурхайн салбарт мөн л мэргэжлийн англи хэлтэйгээрээ гайхагддаг ба хөрөнгө оруулалт томоохон төслүүдэд гар бие оролцдог. “Mongolian Mining Journal” уул уурхайн сэтгүүлийн үүсгэн байгуулагч, санаачлагч юм. Нэрт сэтгүүлч Л.Болормаа агсантай мөр зэрэгцэн хэвлэл мэдээллийн ертөнцөд шинэ салхи сэвэлзүүлсэн ч төрийн ажлыг орхих боломжгүй тул сэтгүүлдээ бүрэн төвлөрөөгүй гэдэг. Ийм нэгэн бүсгүй гадны төлөөлөгчдийг алмайруулан эрдэм мэдлэгээрээ улсдаа, зуун дамжин яригдах түүхэн үйл явдалд хувь нэмэр оруулжээ. Баярлалаа, Э.Содонтогос!
9
10
11
13

URL:

Сэтгэгдэл бичих