Ж.Оджаргал: “MCS” групп архи, пивоны бизнесээс татгалзлаа…

1.

“Би Монголчуудынхаа чаддаг юмыг нь хийхгүй
Би Монголчуудынхаа чадахгүй байгаа юмыг хийхийг хичээнэ” гэж хэлж байсныхаа дагуу “М-Си-Эс” группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шийдвэрээ гаргалаа.
Монголд бизнесийн дэлхийн стандартыг нутагшуулахад үлгэр жишээ үзүүлсэн ноён Ж.Оджаргал, түүний “МСS” групп мега төслүүдээ үргэлжлүүлэхэд анхааралаа хандуулахын тулд архи, пивоны зах зээлээс гарч байна. “М-Си-Эс” групп бизнесийн элдэв эрсдэлгүй тогтвортой, ашигтай бизнесээсээ татгалзаж байгаа нь олон хүнийг гайхашруулсан үйлдэл юм. “М-Си-Эс” группын “М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК, “Спирт Бал Бурам” ХХК болон “СББ Трейд” ХХК-иудыг “Шунхлай” групп худалдан авч буй бөгөөд дэлхийд алдартай бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсдаа үргэлжлэн үйлдвэрлэнэ. Харин “М-Си-Эс” групп Кока кола ундаа, цэвэр усны үйлдвэрлэлээ үргэлжлэн хийх юм.

Шангри-Ла зочид буудал, Тавантолгойн төсөл, Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам зэрэг Монголчуудад ажлын байр, ашиг орлого, татвар, хөгжил авчрах төслүүдэд “М-Си-Эс” групп тэргүүлэгч нь байхыг хүсэн ерөөж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих