Монгол аугаа ард түмэн гэдгийг харлаа

1314

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын үр дүнгийн талаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон гадаадын төр, засгийн тэргүүнүүд  мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Бид АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг хоёр  өдөр амжилттай зохион байгууллаа.  Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдлийг санал нэгтэй хэлэлцэн баталлаа.

 

Францад болсон эмгэнэлт мэдээллийг зүрх шимшрэн хүлээн авлаа. Бид бүх төрлийн терроризмтэй тэмцэхэд бэлэн байна. Энэ бол хурлын чухал хэсэг байлаа.

 

Бид 100 гаруй албан ёсны хоёр талт уулзалт хийж байна. Дээд түвшний уулзалтаас Залуучуудын, Загвар АСЕМ-ын уулзалтыг тайланг сонслоо.  АСЕМ-ын чуулга уулзалт удирдагчдын төдийгүй бизнесийн, залуучуудын, хэвлэл мэдээллийн чуулга уулзалт. Хоёр тивийн бүх хурал цуглаанд оролцсон төлөөлөгчид нэгдэж чадсан хэмээлээ.

 

Наадам үнэхээр таалагдлаа

 

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск:

 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон төлөөлөгчдөдөө үндэсний наадмаа сонирхууллаа. Олон зочид төлөөлөгчдөд хоол таалагдсан гэсэн.  Монголын ард түмэн та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Монгол Улсад баярлалаа. Наадам үнэхээр таалагдлаа. Энэ үеэр дэлхийг цочроосон хэд хэдэн үйл явдал боллоо. Францад террорист халдлага боллоо. Туркт цэргийн эргэлт гарлаа. Бид эв хүчээ нэгтгэх хэрэгтэй. Өнөөдөр Туркт болсон үйл явдлын талаар ярилцлаа. Турк хуулийн засаглалыг дэмждэг. Турк Үндсэн хуулийн зарчмаар засаглах хэрэгтэй.  Террорист халдлагуудын эсрэг  манай хоёр тив хамтран тэмцэх ёстой. Европын холбоо хувьд Азитай түншилдэг.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд маш их баярлалаа.

 

Монголын хөгжил дэвшлийг харах бүртээ баярладаг

 

Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер:

 

-Би Монгол Улсад 3 дахь удаагаа ирж байна. Монгол орны хөгжил дэвшлийг харах бүртээ баярладаг. Би Монголын ард түмэнд баяр хүргэмээр байна. Энэ арга хэмжээ бол Ази, Европ тивийг ойртуулж өгдөг.

 

Энэ удаагийнх хамгийн онцлог АСЕМ-ын Дээд түвшний уулзалт боллоо.  Франц, Туркт болсон үйл явдал биднийг нэгдэхийг сануулж байна.  Дэлхий хэмжээний хариу үйлдэл, шийдэл хэрэгтэй. Брусейлд хоёр жилийн дараа 2018 онд болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр уулзъя.

 

Амьдралд ганцхан тохиох гайхалтай боломж олгосонд баярлалаа

 

Мьянмар улсын Ерөнхийлөгя У Тин Чяу:

 

-Амьдралд нэг тохиох гайхалтай боломж олгосонд баярлалаа. Гайхалтай байгалийг харж, зочломтгой занд талархаж байна. Бид үр өгөөжтэй ярилцлага өрнүүлж хуралдлаа. Бид өнгөрсөн 20 жилийн үйл явцаа эргэж харж, ирээдүйд хэрхэн ажиллахаа ярилцлаа. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ. Зөөлөн болон хатуу уялдаа холбоо дээр ажиллахаар санал нэгдлээ. Терроризмын эсрэг, ядуурлыг бууруулах, хөгжилтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Зохион байгуулж байгаа улс маань өөрсдийн соёл уламжлалаа үзэж, сонирхуулсанд баяртай байна.

 

Нэр хүндийн хэрэг байлаа

 

Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо:

 

-Бид эрх тэгш байдлын үндсэн дээр харилцан ашигтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Монголчуудын зочломтгой найрсаг занд талархаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тусгайлан баяр хүргэж байна. АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад оролцож байгаа минь нэр төрийн хэрэг. Бид чухал сэдвийн талаар ярилцлаа. Байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах талаар олон чухал сэдвийн талаар ярилцлаа. АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт бол түүхэн уулзалт юм.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Далайд байгаа зөрчлийн талаар ярилцсан уу? Ямар орон санал бодлоо илэрхийлсэн бэ?

 

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск:

 

-Хятад болсон дээд түвшний уулзалтын үеэр ярилцсан. Европын холбоо энэ конвенцийн гишүүн. Бид зөрчлийн шийдлийг орохын төлөө явах хэрэгтэй.

 

-Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, хаалттай хуралдааны үеэр Монгол орны талаар юу ярилцсан бэ?

 

-Олон сэдвээр ярилцсан. Та бүхэн даргын мэдэгдлээс харж болно. Нэлээн нухацтай гэрээ хэлэлцээрийг явуулсан. Мэргэжлийн дипломатчууд нухацтай хэлэлцэн шийдвэрлэсэн.

 

-Монгол орон энэ уулзалтыг хэр зохион байгуулсан бэ?

 

Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер:

 

-Би өнгөрсөн 10 удаагийн уулзалтад бүгдэд нь оролцсон. Тиймээс дүгнэн хэлэх туршлага байгаа. Монгол Улс маш сайн зохион байгуулсан. Монгол Улсын нэр хүнд дээшилсэн гэдгийг хэлмээр байна. Монголыг аугаа уудам нутагтай гэж боддог байсан.   Монгол аугаа ард түмэн гэдгийг сая харлаа.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск:

 

-Туркийн хувьд бэрхшээл сорилт байна. Үүнийг цэргийн аргаар шийдэж болохгүй. Орчин үеийн нийгэмд төрийг энэ аргаар хийж болохгүй. Тухайн улс орны удирдлага яаж ажиллахаас шалтгаалах байх. Саяын үзэгдлээс гарч болох үр дагаврыг мэдэхгүй байна.

 

Н.Энх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих