80 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2019 онд нээнэ
“Токио 2020″ Олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг ирэх аравдугаар сараас барьж эхлэх тухай Японы хэвлэлүүд мэдээллээ. Учир нь суурин дээр нь шинэ цогцолбор босгох Үндэсний цэнгэлдэх хүрээлэнг нураах ажил ирэх есдүгээр сард бүрэн дуусах юм байна.
Нураах ажиллагаа өнгөрсөн долдугаар сард эхлэхээр төлөвлөгдөж байсан ч тендерийн асуудал сунжирснаас болж хожуу эхэлсэн юм. 80 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2019 онд нээх бөгөөд Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг британи-ирак архитектор Заха Хадид хариуцан ажилласан бөгөөд цогцолбор хэт томоос гадна хэтэрхий үнэтэй байна гэдэг шүүмжлэлийг дагуулж байсан билээ.
URL: