Хүнсний сода-ны ахуйн хэрэглээний ач тус /зөвлөгөө/

pishhevaya-sodaХүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч үргэлж хэрэглэдэг гэдгийг уншигч та бүхэн мэдэх байх. Харин яг яаж хэрэглэдэг, ашиг тус нь юу болох зэргийг мэдэхийг хүсвэл доорх мэдээнд анхаарлаа хандуулаарай.

1. Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай.

2. Ханиад хүрсэн үед хоолой сэрвэгнэх, болон хамрын битүү арилгах зорилгоор содатай буцалсан халуун усаар утвал ханиад эдгэрдэг.

3. Дасгал хөдөлгөөн хийсний дараа болон биеийн хүчний ажил хийсний дараагаар содатай халуун ваннд орвол булчин суларч, сайхан амардаг.

4. Гар хөл гэмтсэн үед гипс удаан хугацаагаар зүүхэд маш их загатнаж, хуурайшдаг. Тэгвэл гипсний хөндий доогуур бага зэрэг сода үрчихвэл загатнах нь багасна.

5 . Өсгийний хатуурч, хуурайшсан “зөрүүд” арьсыг зөөлрүүлэхийн тулд содатай усанд хөлөө 20 минут дүрээд, чийгшүүлэгчтэй тосоор тослоорой. Түүнчлэн сода нь хумсны мөөгөнцөр өвчнөөс хамгаалж чаддаг давуу талтай.13612380_1063716140388488_4454301306448904885_n

6 . Хөлний эвгүй үнэрийг арилгахын тулд орой болгон мөн л сода, гаатай тостой халуун усанд хөлөө 15 минут дүрээрэй.

7. Шумуул, зөгийнд хазуулсан улайлт, хавдалтыг бага зэрэг чийглэсэн содаар “эмчилж” болно. Тэр дороо загатнах нь багасаж, хавдар нь буух болно.

8. Түүнчлэн усанд орсны дараа чийгшүүлэгч тостой нэг том халбага содаг холиод гуужуулагч скрабны зорилгоор хэрэглэж үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

9 .Язралтын сорвийг мөн л чийгшүүлэгч тостойхольсон чимх содаар бүдэгрүүлж болно. Энэ аргыг тогтмол хийх нь үр дүнтэй.

10. Цээж гашуу оргих үед нэг аяга халуун сүүнд чимх сода хийн ууж байгаарай.

11. Долоо хоногт хоёр удаа содатай бүлээн усанд гараа дэвтээж байвал бактери устаж, хуурайшиж сөрсөн арьс зөөлөрч, маникюр хийхэд илүү тохиромжтой болдог шүү бүсгүйчүүд ээ.

12. Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэглэе гэвэл хүнсний сода санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралтбагасаж, үнэр дарагддаг.

13. Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй шүү дээ. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаагаарай.

14. Харласан зэс, алт, мөнгөн эдлэл, загалтсан шилэн аяга таваг, хөнгөн цагаан сав суулга зэргийг цайруулагч бодисны оронд содаар зүлгэвэл илүү хоргүй, бас илүү сайн гялалзаж, өнгө ордог.

15. Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд аяганы талаар сода хийж буланд тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд арилсан байх болно.

16. Түүнчлэн мөнгөн гинж, ээмэг, бөгж зэрэг өнгөө алдсан гоёл чимэглэлүүдийг содатай усанд хийн 10-20 минут байлгаад гаргаж ирэн усаар зайлаарай. Шинэ юмшиг л гялалзана.

17. Буурцаг, вандуй зэрэг удаан болдог ногоог бага зэрэг сода хийгээд чаначихвал хурдан болдог.

18. Угаалгын машинд эсвэл гараараа цагаан хувцас хэрэглэл угаах гэж байгаа бол угаалгын нунтагтайгаа хамт бага зэрэг сода хийвэл илүү сайн цайрч, хувцасны өнгө сэргэдэг.

А.Тамир

Ugluu-logo202


URL:

Сэтгэгдэл бичих