Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ

14683782655785ac99cac92Өнөө жилийн баяр наадмаар шинэ цолтонгууд олон төрлөө. Тэр дундаа улсын начин цолтнуудаар хур буусан наадам байв. Энэ олон начин цолтнууд дунд аймгийн хурц арслан “хөмрөө” мэхт Шарын Мөнгөнбаатар багтаж чадаагүйд бөх сонирхогчид болон наадамчин олны сэтгэл гонсгор, нутгийн зон олныхоны ч сэтгэл нь харлаж, халаглаж байна. Хайран сайхан хүчтэн минь харьж, улсын цолд хүрэх мөрөөдөл замхархах вий гэсэн айдас түгшүүр ч байгаагаа нуусангүй. Ямар сайндаа л нутгийнхан нь “Үнэ цэнэгүй начингууд ямар олон төрчихөв өө. Энэ хүн л хайран, харамсалтай байна” гэж өөр хоорондоо ярьцгааж сууна.

Аргагүй шүү дээ, олон жил бөхийн тааварт багтаж, наадмаар цолонд хүрчих болов уу гэсэн гордлого тээж, хардаг нь үнэн. Жил бүрийн наадамд дандаа дөрвийн давааны оноолтонд өвдөг шорооддог байсан аймгийн хурц арслан өнөө жилийн баяр наадмаар дөрөв даван, улсын цолонд хүрэха тавын даваанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Анартай тунаж барилдав. Мэдээж тунана гэдэг сайны шинж. Гэтэл яав дахин өвдөг шороодож, залуу бөх Д.Анар улсын начин цолны болзол хангав.

Ш.Мөнгөнбаатарт дараа жилийн наадам үлдлээ. Энэ хүн ингэж явсаар хүч чадал нь харьцих вий, эсвэл хүлээлт үүсгэж байгаад нэг л өдөр л цойлж гарч ирэхийг харах вий.


URL:

Нэр: wsxc Огноо: 14 July 2016

mongo bosgoh heregtei

Сэтгэгдэл бичих