Ч.Санжаадамба ардын наадмын 22 дахь АВАРГА боллоо

527-1468336546ef80f3_IMG_7599_x974Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн 1024 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба түрүүлж аварга боллоо.

Арвын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Р. Пүрэвдагватай үзүүр, түрүү булаацалдахаар үлдснээр Арын сайхан хангайгаас аварга цолтон төрөх нь тодорхой болсон юм.

Түүний хувьд ардын наадмын 22 дахь аваргаар тодорч байна.


URL:

Сэтгэгдэл бичих