РОНАЛДО: БУРХАН МИНЬ, БИ БАГИЙНХАНДАА ЯМАР ИХ БАЯРЛАЖ БАЙНА ВЭ?
Уэльсийн шигшээ багийг 2:0-ээр хожиж, финалд шалгарсныхаа дараагаар Криштиано Роналдо юу өгүүлснийг хүргэе.
“Тоглолтын дараа Бэйл бид хоёр тайван ярилцсан. Энэ тэмцээнд маш гайхалтай тоглосонд нь би баяр хүргэсэн. Уэльсийн шигшээ дэлхий дахины гайхшралыг төрүүлж чадсан шүү дээ. Гарет багаа ялалтад хөтөлж байлаа. Гэхдээ бид хоёр өөр юу ярьсныг би нэмж хэлэхгүй ээ. Тэгэхээр энэ тухай дахиж асуугаад ч нэмэргүй. Манай багийнхан эхний өдрөөс л энэ тэмцээний финалд шалгарна гэж итгэж байсан. Багийн тоглогч, ажилтан бүрт талархлаа илэрхийлье. Шигшээ багтайгаа том тэмцээнд түрүүлэхийг би хүссээр ирсэн. Одоо би Европын аварга болмоор байна. Биднийг финалд шалгарна гэж хүмүүс нэг их хараагүй байх. Гэтэл бид энд хүрчихлээ. Одоо мөрөөдлөө биелүүлж, аварга болохыг хүснэ. Миний хувьд их сайхан явдал болж байна. Эхлээд Аваргуудын лигт түрүүллээ, одоо Европын аварга болчихвол сайхан.
Платинитай эн зэрэгцэх нь сайхан байна.
Шинэ шинэ дээд амжилт тогтоосоор байгаа минь сайн хэрэг. Гэхдээ баг надаас илүү чухал. Бурхан минь, би багийнхандаа хичнээн их баярлаж байна вэ? Финалд Португал шалгарсан болохоос Криштиано Роналдо биш шүү.
2004 онд Гректэй финалд тоглоход би 18 настай байлаа. Жаахан хүү л байсан хэрэг. Харин би туршлагатай, амжилтад хүрсэн эр болжээ. Би шигшээ багтаа болон өөртөө итгэлтэй” гэж Роналдо хэлжээ.
URL: