Хурдан морины хүүхдүүдийг ирэх бямба гарагт бүртгэнэ
Энэ сарын 9-12-ны өдрүүдэд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт уралдаанд оролцогч хүүхдүүдийг бүртгэх аж. Тодруулбал хурдан морины хүүхдээ бүртгүүлэхээр ирж буй уяачид дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирэх ёстой гэнэ.
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Эрүүл мэндийн дэвтрийн дугаар
- Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг
- Ослын даатгалын баталгаа
- Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ.
Хүүхдүүдийн даатгалыг “Монгол”, “Практикал”, “Миг”, “Соёмбо”, “Монре”, “Хаан”, “Ард”, “Бодь”, “Мөнх”, “Номин”, “Тэнгэр” зэрэг 11 компани хийнэ.
Уралдааны үед тавигдах шаардлага
- Уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна.
- 7-с дээш настай даатгалд хамрагдсан хүүхэд уралдаанд оролцуулна.
- Морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь ирсэн байна.
- Ямар нэг шалтгаалаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин хурдан морь унуулахгүй байх.
- Хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарах.
Баяр наадмын үеэр уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрхийн асуудлаар Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөх, зөвлөгөө, тусламж авах боломжтой.
Жич: Бүртгэхдээ Уяачийн утас, регистерийн дугаар эцэг эхийн овог нэр утасны дугаарыг тодруулж асуух тул тэмдэглэж ирэх
Нийтэлсэн: Монгол наадам 2016
URL: