Зи дарга ард түмний сонголтыг үгүйсгэж, Ерөнхийлөгчийн зарлигийг үл тоов

d171e39a84aa1378originalУИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль өнгөрсөн сарын 29-нд болж, Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ олон нийтэд албан ёсоор танилцуулан 76 нэр дэвшигчид түр үнэмлэх гардуулсан билээ. Үүний дараа сонгуульд ялалт байгуулсан 76 хүний нэрийг СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулав. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шинэ парламентын анхдугаар чуулганыг өнөөдөр хуралдуулахаар болсон юм. Тодруулбал, шинээр сонгогдсон 76 нэр дэвшигч тангараг өргөснөөр УИХ-ын хуучин гишүүдийн бүрэн эрх дуусгавар болох юм.

 

Ийнхүү төр, засгийг шинэ бүрэлдэхүүнтэй байгуулах ажил ид өрнөж байх үед АН-ын дарга З.Энхболд өчигдөр нэгэн хачирхалтай мэдэгдэл хийлээ. Тэрбээр “СЕХ Сонгуулийн тухай хуулийг зөрчиж энэ удаагийн сонгуулийг зохион байгуулсан. Тиймээс УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах нь зохимжгүй” гэв. Хачирхалтай мэдэгдэл гэдгийн учир нь, сонгуулийн маргааш АНын дарга “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. АН энэ сонголтыг хүндэтгэж байна. Монгол Ардын Нам болон бусад ялсан өрсөлдөгч нартаа баяр хүргэе. Сонгуулийн үр дүн гэдэг бол ард түмэн тавьж байгаа үнэлгээ юм. Албан ёсоор энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм.

 

Гэтэл АН-ын дарга хэдхэн хоногийн дараа өөр зүйл ярьж байгааг юу гэж ойлгох вэ. Ам, ажлын зөрүү гэдгийг АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ард түмэнд тов тодорхой харуулсан. Энэ удаад ч тэд сурсан зангаа тавьсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг өнөөдөр хуралдуулах зарлиг нэгэнт гаргасан байхад АН-ын дарга гэнэт Ерөнхийлөгчтэй зөрчилдөх болсон нь олны анхаарлыг татаад байгаа юм. Зи дарга иймэрхүү байдлаар цаг хожиж, төрийн зөөлөн сэнтийд хэсэг хугацаанд суух гэж санаархав уу. Ямартай ч Зи дарга өөрийнхөө эрх ашгийн төлөө Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хийсэн ард түмний сонголтыг үгүйсгэж, Ерөнхийлөгчийн зарлигийг үл тоов.

 

С.Юмсүрэн

unen.mn


URL:

Нэр: иргэн Огноо: 6 July 2016

Гуравхан сая хүнтэй улсад дотоод ардчилал байхгүй нам яаж олигтой амжилтанд хүрэх вэ

Нэр: zochin Огноо: 6 July 2016

Унасан бөх ууртай гэж…

Нэр: Зочин Огноо: 8 July 2016

Насаараа УИХ-ын алх цохиж сууна гэж сэрүүн зүйдлэж байсан мал шокноосоо гарч чадахгүй байна. Гөлгийг хурдан зайлуулж АН-аа цэвэрлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих