Монгол гэр дэлхийд үнэлэгджээ
Олон улсын энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын компани хүртсэн явдал нь манай модон эдлэл үйлдвэрлэгчид ур чадвар, хийсэн бүтээгдэхүүнийхээ чанараар дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг харуулсан үйл явдал юм. Чанарын шаардлага, стандартаараа дэлхийд тэргүүлдэг Европийн холбооны босгыг давсан явдал нь манай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарахад хэдийнэ бэлэн болсон гэдгийн илэрхийлэл юм.
International Arch of Europe арга хэмжээнд 40 гаруй улсын 70 гаруй нэр хүндтэй шилдэг байгууллагууд оролцсон юм. Өмнөх жилүүдийн шилдэгүүдээс дурдвал олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл ING group, ALCOA групп, WalMart зэрэг нэр хүндтэй байгууллагууд энэхүү шагналын төлөө өрсөлдөж, хүртэж байсан. Өөрөөр хэлбэл, Монголоос энэхүү шагналыг хүртсэн нь эдгээр компаниудын түвшинд Монголын компани хүрч, үнэлэгдсэн явдал юм.
2007 оноос аж ахуйн нэгжүүд дотооддоо модон хавтан үйлдвэрлэх технологи нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар жилд 12 мянган шоо метр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай нэг, 500 шоо метр хавтан үйлдвэрлэдэг 10 гаруй компанитай болсон бол 10 орчим иргэн, аж ахуйн нэгж 5500 шоо метр хавтан урд хөршөөс импортолж байна.
Хэрэв дотоодын зах зээлээ хамгаалж чадвал манай үйлдвэрлэгчид эх орны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 10 гаруй тэрбум төгрөгийн хавтан экспортлох боломжтой гэсэн судалгааг Аж Үйлдвэрийн яамнаас танилцуулж байсан удаатай.
URL: