Янхнууд хямдрал зарлав

9cbceb7543a70e7egreatИрэх сард Бразилийн Рио-де Жанейро хотод Зуны олимпийн наадам эхлэхтэй холбогдуулан тус хотын биеэ үнэлэгчид үйлчилгээнийхээ хөлсийг буулгаснаар эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээр болсон байна. Тус хотын эртний дүүргүүдийн нэг болох Вила Мимозагийн биеэ үнэлэгчид 2014 онд Бразилд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох үеэр үнээ буулгаагүйгээс болж үйлчлүүлэгч багатай байсан гашуун туршлагаасаа суралцсан нь энэ юм.

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тэдний халаасанд хүндээр туссан билээ. Тэд хүлээлт ихтэй байсан ч жуулчдын бүх анхаарал спортын уралдаан, тэмцээн рүү хандсан аж. Бразилд ирэх жуулчдын тоог бууруулж мэдэх өөр нэг хүчин зүйл бол Зика вирус билээ. Айхтар өвчнийг халдварлуулдаг гол зүйл нь шумуул хэдий ч энэ өвчин бэлгийн замаар мөн дамждаг юм. Зуны олимпийн тоглолт наймдугаар сарын 05-наас 21-ний өдрүүдэд зохиогдоно. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих