Н.Алтанхуягийн штабынхан Сонгуулийн хууль зөрчсөн үү?

527-1467686581942962_613237052021540_133012813_nУИХ-ын 2016 оны сонгууль албан ёсоор болж өндөрлөөд байна. Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн, УИХ-ын сонгуульд ялагдсан улс төрчдийн гоморхол үргэлжилсээр буй. Ингэх явцдаа “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгчээр өөрсдийн хууль бус байж мэдэх зарим үйлдлийг ч илчилж байгаа үйлдэл гарч байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуягийн туслах Л.Ууганбаяр гэгч: “28-ы  14 цагийн байдлаар ирц олон жилийн дундаж буюу 70 %-тай байхад ялж яваад л орой нь гэнэт ялагдсан байдаг” хэмээн өөрийнхөө цахим хуудаст бичжээ.
Хэрэв туслахынх нь бичсэн үнэн бол Н.Алтанхуягийн штабынхан Сонгуулийн Тухай Хуулийг ноцтойгоор зөрчиж, иргэдийн хэрхэн саналаа өгч байсныг мэдэж байсан бололтой.
Ч.Явуу

URL:

Сэтгэгдэл бичих