Дахин төлөвлөлт хийх долоон компанийн эрхийг цуцаллаа

00aba621112969673589dbeccb705ef8Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд:
  • Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ХЕТ-2013/3 багц-ын “В”  хэсэгчилсэн талбай дахь  төсөл хэрэгжүүлэгч Өндөр буянт холдинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
  • Сүхбаатар дүүргийн  9, 11 ,12 дугаар хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын ХЕТ-2013/1 багцын К1, Е, Ё1, Л, Ш хэсэгчилсэн талбай дахь  төсөл хэрэгжүүлэгч Заг ХХК, Заг Девелопер ХХК-иудын түншлэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
  • Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр орчим  төсөл хэрэгжүүлэгч Монгол дайван ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
  • Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянхошууны 105  дугаар сургууль орчим” ГХДТ-2013/9 багцын хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Тоб групп ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх явцад гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
  • Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын ХЕТ-2013/3 багцын “Б” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Эрэл ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
  • Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 14 дүгээр хороолол” орчим ХЕТ-2013/2 багцын Г, Д, Ё хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цэргийн хотхон”  орчим ХЕТ-2013-8 багцын “А” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Хас харш ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг тус тус цуцлав.
Гэр хорооллын  дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжүүлэх эрх цуцалсантай холбоотойгоор холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих