Ц.Элбэгдорж: Ард түмний сонголт дээд шийдвэр

982

УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж байна. Сонгогчдын олонхийн санал авч, УИХ-ын түр үнэмлэхээ гардсан гишүүд  чуулганы танхимд суудлаа эзлэн суужээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхдугаар чуулганыг нээлээ. Тэрбээр:

 

-Монголын ард түмэн сонголтоо хийлээ.  Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна. Сонгуулийн байгууллага УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. СЕХ-ноос өөрөөр сонгогдсон гишүүний нэр надад ирээгүй байна. Одоо төр ёсыг хэрэгжүүлэх ажил надад ирээд байна. СЕХ шударга ажиллалаа.  Иргэд сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцсон. Сонгуулийн ирц анх удаа өмнөхөөсөө давсан дүнтэй гарсан. Мэдээлэл технологийн автомат машин үр дүнгээ өгсөн. Иргэдэд сонгогчдодоо өгсөн амлалтаа шударгаар биелүүлж ажиллаарай. УИХ төрийн албаны хариуцлагын хуулийг хэлэлцэн батлахаас ажлаа эхлээсэй. Засгийн газрыг ард түмэндээ өгсөн амлалтын дагуу хариуцлагатай, мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаасай.

 

Төрийн албыг хариуцлагатай, тогтвортой ажиллуулаасай.

 

Өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэн, уламжлалт бодлогыг хадгалаасай гэж хүсье.

 

Түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг эрхэм нэр төр. Үүнийг мөрдөж ажиллаарай.

 

УИХ-ын гишүүнээр сонгогдсон та бүхний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ гэж бодож байна.

 

Ийнхүү Монгол Улсын их хурлын 7 дахь чуулган нээснийг мэдэгдье хэмээлээ.

 

Н.Энхбат


URL:

Сэтгэгдэл бичих