Х.Баттулга “царцаа”-ны талаар худлаа ярьжээ

5ebbfaba49ebb7265fe1a1ae8a90de9cУИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт нэр дэвшсэн ч Баянхонгорчуудын итгэлийг авч чадалгүй ялагдсан билээ.

Тэрээр уг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй, 2900 “царцаа” буюу хотоос шилжин ирэгсэд сонгуулийн дүнг өөрчиллөө хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад буй. Харамсалтай нь бодит байдал Х.Баттулгын ярьж буйгаас өөр ажээ. Тодруулбал УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт 1908 хүн саналаа өгөхөөр сонгогчийн шилжүүлгээ хийлгэж нэрсийн жагсаалтанд 06 сарын 19-ны дотор багтаж бүртгүүлжээ. Хуулиараа тэд зөвхөн УИХ-д нэр дэвшигчийн төлөө л саналаа өгнө. Харин үндсэн жагсаалтанд байгаа орон нутгийн иргэд УИХ болоод аймгийн ИТХ-д нэр дэвшигч нарт саналаа өгөхөөр хуульчилагдсан. Тэгвэл аймгийн хэмжээнд ч МАН илт тасархай ялалт байгуулжээ.

 

УИХ-ын сонгуулийн 9-р тойргийн ” царцаа” бүхий хэсгийн санал хураалтын дүн:

 

Сонгуулийн хэсгийн

хороо

Саналаа өгөхөөр шилжин ирэгчдийн тоо Хэн ялав?
Баянхонгор сумын 3-р баг 422 Х.Баттулга 75 хүний саналаар
Баянхонгор сумын 5-р баг 397 Х.Баттулга 17 хүний саналаар
Баянхонгор сумын 6-р баг 342 Л.Элдэв-Очир 55 хүний саналаар
Эрдэнэцогт сум 141 Х.Баттулга 62 хүний саналаар
Баян-Овоо сум 186 Л.Элдэв-очир 23 хүний саналаар
Заг сум 5 Х.Баттулга 6 хүний саналаар
Жаргалант сум 35 Х.Баттулга 44 хүний саналаар

 

 

 

Ийнхүү “царцаа”-наас болж л ялагдлаа гэх Х.Баттулгын тайлбар зөвхөн тойрон хүрээлэгчдээсээ амиа хоохойлох зорилготой худал яриа болохыг баримт нотолж байна.

 

Э.Мягмардорж

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих